1.1 КОМПЬЮТЕРИЙН СИСТЕМ
Компьютер гэдэг нь өгөгдлийг богино хугацаанд боловсруулж үр дүнг гаргах машин юм. Мөн электроник болон электро механик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ.
Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
- HARDWARE (техник хангамж)
- SOFTWARE (програм хангамж)
- ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЭЛ(төрөл бүрийн мэдээлэл)
- ГАРЫНАВЛАГА, МАТЕРИАЛ(компьютерийн програм, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
- ХЭРЭГЛЭГЧ(компьютерийг ашиглах хүн)
- ХОЛБОЛТ(телефон, утас, радио, утастай, утасгүй холболт, сансрын холболт гэх мэт)
1.2 ПРОГРАМ ХАНГАМЖ
Програм хангамж гэдэг нь техник хангамжийг хэрэглэгч бүрэн хэрэглэх нөхцөлийг хангаж өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл өгөгдөл боловрсуулахын тулд техник хангамж хэрхэн ажиллахыг удирдах зааврын цуглуулга юм.
Компьютерийн програм хангамжийг:
- СИСТЕМИЙН(System Software)
- ХЭРЭГЛЭЭНИЙ(Application Software)
- ДРАЙВЕРПРОГРАМ( Driver install)
- МЭРГЭЖЛИЙН(Photoshop, AutoCAD, MathCAD…)
- UTILITY ПРОГРАМ(Scandisk,KASPERSKY…) гэх мэт ангилж болно.
1. Системийн програм хангамж нь техник хангамж болон програм хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютер тайхарьцах боломж өгч байгаа системийн програм юм. ДэлхийдээрWindows, Unix, Linux, Macintosh гэх мэт гүйлдлийн систмемүүд хэрэглэгдэж байна. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэдэг нь Windows үйлдлийн систем юм. Одоогоор манайд Windows XP, Windows Vista, Windows 7 үйлдлийн системүүдийг өргөн хэрэглэж байна.
2. Хэрэглээний програм хангамж нь хүмүүст компьютерийг ашиглахад хялбар болгож өгдөг. Жишээ нь: зураг зурах, текстэн мэдээлэл боловсруулах, хүснэгт байгуулж тооцоо хийх, дуу сонгох, тоглох зэрэг. Эдгээрт Word, Excel, Media player гэх мэт.
3. Драйверпрограмньүйлдлийн систем болон техник хангамжийн хоорондын тохиргоо хийхэд хэрэглэнэ.
4. Мэргэжлийн нь хэрэглээний програмтай адил бөгөөд зориулалт нь тодорхой нэг зүйлд зориулагдсан. Жишээ нь барилга, техникийн зураг зурах, химийн шинжилгээ хийх гэх мэт.
5. Utility програм нь техник хангамжийг ямар нэг хэлбэрээр дэмжих, түүнийг засах, шалгах зэрэгт хэрэглэгдэнэ.
1.3 ТЕХНИК ХАНГАМЖ
Компьютерийн техник хангамж гэдэг нь бидний
гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног төхөөрөмжүүдийг
хэлнэ. Эдгээр нь өөрийн гэсэн нэр, хүчин чадал, онцлог шинж чанартай
байдаг бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй. Техник хангамжийг өөр өөр
компаниуд үйлдвэрлэдэг Intel, ASUS, Sony гэхмэт. Техник хангамжийг дараах байдлаар ангилна:
- ОРОЛТЫН ТӨХӨӨРӨМЖ (УДИРДЛАГЫН ХЭСЭГ)
- САНАХ ОЙ
- ӨВ ПРОЦЕССОР (БОЛОВСРУУЛАХ ХЭСЭГ)
- ЭХ ХАВТАН, НЭМЭЛТ КАРТ (БУСАД ОРОЛТ ГАРАЛТ)
- ГАРАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ
- ХАДГАЛАХ ТӨХӨӨРӨМЖ
- ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ
1. ОРОЛТЫН БА УДИРДЛАГЫН ТӨХӨӨРӨМЖҮҮД
а) KEYBOARD–гарнь компьютерийг удирдах, компьютерт тэмдэг торуулах үүрэгтэй. Гарын товчлуурыг нь үндсэн, функциональ, тоон, хос горимын гэж хуваана.
Зураг 1. Гар
Түгээмэл хэрэглэгддэг товчлууруудын үүрэг:
Esc –командыг цуцлах
Tab–курсорын байрлалыг тодорхой зайд шилжүүлэх
Caps Lock–үсэг томоор бичигдэнэ
Shift–товчлуурын хамт дарахад тэмдэгт шилжүүлэх үүрэгтэй
Ctrl баAlt–товчнуудтай хамт дарагдаж команд биелүүлнэ
Space–үг хооронд сул зай авна
Backspace–курсор байрласнаас өмнөх тэмдэгтийг устгана
F1 – F12–функциональ буюу удирдлагын товчлуурууд
Enter–командыг зөвшөөрөх, дараагийн мөрд шилжүүлэх
Delete–тэмдэглэсэн мэдээллийг устгах
Home–курсорыг мөрийн эхэнд шилжүүлэх
End–курсорыг мөрийн төгсгөлд шилжүүлэх
Page up–нэг хуудас урагш шилжүүлнэ
Page Down–нэг хуудас доош шилжүүлнэ
Print Screen–дэлгэц дэх цонхыг санах ойд хуулах(copy)
Pause Break–хийж байгаа үйлдлийг түр зогсоох
Num Lock–дарагдсанаар тоон товчлуурыг идэвхжүүлнэ.
S б). SCANNER–скайнер нь цаасан дээр байгаа бэлэн мэдээллийг компьютерт оруулахад ашиглана.
Зураг 2. Скайнер
1 в). DIGITAL CAMERA –дижитал нь дүрсийг бичих, фото зураг болгож компьютерт оруулахDigital camera буюу
тоон зургийн аппарат нь ердийн зургийн аппараттай адил зураг авах
үүрэгтэй боловч ажиллах зарчим, зургийн чанар, аппаратын бүтэц зэрэг нь
олон зүйлээр хоорондоо ялгаатай
Зураг 4. Дижитал аппарат
г). САНАХ ОЙ (MEMORY)
Санах
ой нь компьютерийн өгөгдлийг микропроцессорт богино хугацаанд хүргэх,
командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микро схем юм. Санах ой нь хэд
хэдэн төрөлтэй байдаг.
ь Шуурхай санах ой - RAM (Random Access Memory)
ь Тогтмол санах ой–ROM (Read Only Memory)
ь Бусад төрлийн санахой
RAM:
Компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь хэд хэдэн төрөл бөгөөд SDRAM, DDRAM II, DDRAM II гэж нэрлэнэ.
Зураг 5. RAM
ROM: Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг Boot програм хадгалагддаг. Түүний RAM –аас
ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхадч өөр дээрх
мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг
таны компьютер дотор байрлах ба тарейзай тэжээж байдаг.
Зураг 6. ROM
Зураг 7. Memory
БУСАД САНАХ ОЙ: Бүх
төрлийн хадгалах байгууламжууд бусад төрлийн сана хойд хамрагдана.
Өөрөөр хэлбэл диск төхөөрөмжууд нь мэдээлэл хадгалах, дамжуулах үүрэг
гүйцэтгэнэ. Эдгээрийг санах ой гэхээсээ илүү хадгалах байгууламж гэнэ.
3. ТӨВ ПРОЦЕССОР (БОЛОВСРУУЛАХ ХЭСЭГ)
3.1 CPU БУЮУ МИКРО ПРОЦЕССОР:
Компьютер болгонд CPU chip буюу
микропроцессор байдаг. Тэр нь мэдээллийг боловсруулж үрдүнг гаргадаг
бөгөөд компьютер ийн хамгийн гол төхөөрөмж буюу тархи нь юм.
CPU-ны үзүүлэлт сайн байх тусам компьютер хүчин чадалтай байна.
4. ЭХ ХАВТАН, НЭМЭЛТ КАРТ(БУСАД ОРОЛТ ГАРАЛТ)
4.1 ЭХ ХАВТАН БОЛОН НЭМЭЛТ КАРТУУД:
Эх
хавтан нь компьютерийн систмеийн гол элементүүдийг агуулдаг бөгөөд
микро процессор, санахой, диск төхөөрөмж, оролтгаралтын төхөөрөмж
зэргийг хооронд нь холбож өгдөг чухал төхөөрөмж нь юм. Гэхдээ эдгээр
төрөөхөмжүүдээс оролт гаралтын төхөөрөмжүүд нь нэмэлт картаар
холбогдоно.
Зураг 8. Эх хавтан
ь Expansion slots: Motherboard дээр байрлах дотоод модем, дэлгэц, дотоод сүлжээ, дууны зэрэг картуудыг суулгадаг суурийг хэлдэг. Энэ нь ISA, AMR, AGP, PCI slot зэрэг төрлүүдтэй.
ь Нэмэлт картууд: өөрөөрийн гэсэн онцлог үүрэгтэй, бие даасан оролт гаралттай төхөөрөмжүүдийг хэлнэ. Картууд нь Motherboard дээр Expansion slot ашиглан суурилна.
ь Зураг 9. Display card
Display card:энэ төхөөрөмж нь дэлгэцийг эх хавтантай холбож өгөх бөгөөд микро процессорын
хийж байгаа үйлдэл, програм хангамжийг хэрэглэгчдэд харуулах үүрэгтэй.
Тус карт нь өөрийн дотоод санах ойтой. Санах ойн хэмжээ нь их байх нь
компьютерийн видео дүрслэх чадвар нь сайн байна гэсэн үг.
ь Sound card: энэ карт нь дууг компьютераас Speaker буюу чанга яригч руу гаргах мөнмикрофоны тусламжтайгаар дууг компьютерт бичиж хадгалах боломжийг олгодог. Дууны картнь ISA эсвэлP CI төрлийн слот бүхий байж болно. Бараг бүх дууны карт нь дууг электрон хувилбараар гаргадаг стандарт болох MIDI-г ашигладаг.
Зураг 10. Display card
ь LAN card: энэ төхөөрөмж нь компьютерууд хоорондоо холбогдож мэдээлэл солилцоход хэрэглэгдэнэ.
ь Зураг 11. LAN card
Modem card: энэ
төрөөхөмж нь компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар
дамжуулахын тулд аналогируу хувиргаж модуляци хийх үүрэгтэй.
5. ГАРАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ
Микро
процессорын боловсруулсан мэдээллийн үр дүнг ямар нэгэн хэлбэрээр
бидэнд хүргэж ойлгуулдаг төхөөрөмжүүдэнд багтана. Эдгээр нь гол дуу
гадаад төхөөрөмжүүд юм.
ь Дэлгэц–monitor нь мэдээллийг дүрсхэл бэрээр харуулах гаргах үүрэгтэй.
ь Хэвлэгч–Printer нь боловсруулсан мэдээллийг цаасан дээр буулгахад зориулагдсан төхөрөөмж. Хэвлэгч нь өнгөт, хар гэсэн төрлүүдтэй.
ь Өсгөгч–нь компьютерт байгаа дуу авиаг сонсоход зориулагдсан төхөөрөмж.
Зураг 12. Хэвлэгч
Зураг 13. Өсгөгч
6. ХАДГАЛАХ ТӨХӨӨРӨМЖ
Компьютерийн
мэдээлэл гэдгээр боловсруулсан файл, програм хангамжийг бүрдүүлэгч
файлуу дзэргийг ойлгох бөгөөд эдгээрийг хадгалж, агуулах төхөөрөмжийг
хадгалах байгууламж ба диксгэнэ.
ь Уян дикс нь ихэвчлэн мэдээллийг зөөвөрлөхөд зориулсан байдаг бөгөөд ямарч зориулалтаар хэрэглэж болно.
ь Зураг 14. Хатуу диск
Хатуу диск нь харьцангуйгаар багтаамж ихтэй. Нэг компьютерт 1-4 хатуу диск зэрэгцүүлэн тавьж болно.
Зураг 15. Компакт диск
СD (компактдиск) мэдээллийг хадгалахад тохиромжтой. Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. CD-гашиглах хэлбэрээр ньAudio (дууны), Data (програм, тоглоом...), DVD (кино, клип) гэжангилна. CD ньдотрооCD-R (CD-Recordable), CD-RW (CD-Rewritable) гэж 2 төрөл болон хуваагдана. ХаринCD-RW нь олон удаа дахин бичилт уншилт хийхэд зориулагдсан.
ь Flash Disk сүүлд шинээр маш хүчтэй гарч ирсэн зөөхөд хялбар хийгдсэн диск юм. Энэ диск нь түлхүүрийн зүүлт шиг хэмжээтэй USB port-той компьютерт шууд холбож хэрэглэнэ.
ь Memory Disk дижитал камерт зориулагдсан дикс юм. Энэ диск нь овор хэмжээний хувьд маш жижиг боловч дотоод багтаамж нь байдаг онцлогтой юм.
Зураг 16. Flash диск
7. ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ
Орчин
үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох
боломжтой болсон. Интернет болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай
зориулалтын техник хангамж, програм хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Иймээс сүлжээний холболтын төхөөрөмжүүдийн талаар орууллаа.
Интернетэд холбогдох нь
ь Телефон утасын модем–Telephone modem
Утасны шугамаар ISP буюу интернетийн үйлчлэгч компанитай (Internet Service Provider) холбодог төхөөрөмж юм.
ь Телефон утасны шугам–Digital subscriber line
Телефон
утасны шугамыг ашиглан өндөр хурдраа интернетэд холбох төхөөрөмж бөгөөд
энэ нь телефон утаса шиглах болон интернетээр үйлчлүүлэх боломжийг
зэрэг олгодог юм.
ь Кабелийн телевизийн шугам–Cable modem
Телевизийн кабелийг ашиглан интернетэд холбогдох төхөөрөмж юм.
ь Хиймэл дагуулын модем–Satellite modem
Хиймэл дагуулын хүлээн авагчийг ашиглан интернетэд холбогдох боломжийг олгодог модем юм.
ь Утасгүйхолболт - Wireless
Хүссэн газраасаа интернетэд утасгүй холболтоор холбогдох боломжийг олгоно.
Зураг 17. Холбооны төхөөрөмжүүд
0 comments:
Post a Comment